Published November 5, 2025 | Version v1
Journal article Open

Integration of Engineering Solutions and Legal Regulations for Flood Risk Reduction: A Case Study of Mongolia (ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ИНЖЕНЕРИЙН ШИЙДЭЛ БОЛОН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН УЯЛДАА: МОНГОЛ ОРНЫ ЖИШЭЭН ДЭЭР)

  • 1. Ministry of Urban development, Construction and Housing (Mongolia)

Description

Энэхүү судалгаа нь Монгол Улсад үерийн эрсдэлийг бууруулахад инженерийн арга хэмжээ болон эрх зүйн зохицуулалтын харилцан уялдааг системтэйгээр шинжилсэн болно. Уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, төлөвлөлтийн алдаанаас үүдэн үерийн эрсдэл нэмэгдэж байгаа нөхцөлд инженерийн шийдэл, хууль тогтоомжийн уялдаагүй байдал нь гамшгийн эрсдэлийг бууруулах, үр дүнтэй бодлого хэрэгжүүлэхэд саад болж байна. Судалгаанд Хот байгуулалтын тухай хууль, Усны тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль зэрэг үндэсний хууль тогтоомжийг инженерийн кейс судалгаатай харьцуулан шинжилж, Улаанбаатар болон зарим аймгийн төвүүдийн жишээг авч үзсэн. Үерийн эрсдэлийн зураглал, дэд бүтцийн төлөвлөлт, хамгаалалтын байгууламжийн хэрэгжилтэд тулгарч буй асуудал, зохицуулалтын дутмаг , уялдаагүй байдлыг тодорхойлсон. Арга зүйд эрх зүйн баримт бичгийн шинжилгээ, гео-орон зайн эрсдэлийн зураглал, олон улсын сайн туршлага (Sendai Framework, байгальд суурилсан шийдлүүд) зэргийг нэгтгэн ашигласан. Судалгааны үр дүнд үерийн эрсдэлийн үнэлгээг эрх зүйн үндэстэй болгох, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, бодлого, төлөвлөлт, инженерийн хэрэгжилтийг уялдуулах чиглэлээр хэрэгжүүлж болох санал, зөвлөмжийг боловсруулсан болно.

Files

paper022_rv.pdf

Files (385.5 kB)

Name Size Download all
md5:f6a810223336c0bcb771740737734e05
385.5 kB Preview Download