Published November 5, 2025 | Version v1
Journal article Open

ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ

  • 1. National Disaster Research Institute, National Emergency Management Agency (Mongolia)

Description

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, ард иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг хангах гол асуудлуудын нэг бол томоохон хот суурин газрын байгалийн гаралтай гамшгийн эрсдэлийг бууруулах явдал юм. Монгол Улсын нийт хүн амын 50 орчим хувь нь амьдардаг Улаанбаатар хотын хувьд үерийн эрсдэлийн үнэлгээг дүүрэг, хорооны түвшинд нарийвчлан гаргаж, үнэлгээний дүнг үндэслэн гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан, эрсдэлээ эрэмбэлэн шат дараатай арга хэмжээ авч ажиллах нь практик ач холбогдолтой.

Энэхүү өгүүлэлд Улаанбаатар хотын хэмжээнд хүн амын аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, улмаар хот байгуулалт, инженерийн байгуулалтын төлөвлөлтийг зөв зохион байгуулах, хүрээлэн байгаа орчныг үерийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгааг харуулсан шинжилгээг хийж, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын гаргасан үерийн эрсдэлийн үнэлгээний аргачлалуудыг харьцуулан судалж гарсан үр дүнг үндэслэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсрууллаа.

Files

paper023_rv.pdf

Files (468.1 kB)

Name Size Download all
md5:33ee246acd8ba98f62dd9026c9d6e77a
468.1 kB Preview Download