ASSESSMENT OF THE WATER RESOURCES OF THE KHERLEN RIVER AND OPTIMIZATION OF INDUSTRIAL WATER USE (ХЭРЛЭН ГОЛЫН УСНЫ НӨӨЦ БА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УС АШИГЛАЛТЫН ОНОВЧЛОЛ)
Description
Энэхүү судалгааны ажил нь Хэрлэн голын усны нөөцийг үйлдвэрлэлийн усны хэрэглээний оновчлолтой уялдуулан үнэлэхэд оршино. Судалгааны арга зүйд Хэрлэн-Өндөрхаан ус судлалын ажиглалтын мэдээнд үндэслэсэн тооцоо шинжилгээ, үйлдвэрлэлийн усны хэрэглээний нормчлол, инженерийн зураг төсөл хослуулсан. Үр дүнд нь 2025 онд үйлдвэрлэлийн нийт усны хэрэглээ 0.00134 м³/с гэж тооцогдсон бөгөөд энэ нь голын хамгийн бага усны өнгөрөлтийн (4.66 м³/с) ердөө 0.03%-ийг эзэлж байгааг тогтоосон (2024 оны жишээгээр).
Ус хангамжийн системд голын урсцын 25%-ийг ашиглаж болох норматив шаардлагыг хангаж байгаа тул үйлдвэрлэлийн усны хэрэглээний нөхцөлд усны нөөц хүрэлцээтэй байна. Инженерийн шийдлийн хувьд эргийн усанд автсан хосолмол хийц бүхий гадаргын ус хүлээн авах байгууламжийг төлөвлөсөн бөгөөд энэ нь улирлын чанартай (IV–X сар) ажиллах горимтой. Ийнхүү гадаргын ус ашигласнаар гүний усны даралт буурч, усны нөөцийн зохистой ашиглалт, байгаль орчны тэнцвэрт байдалд эерэг нөлөө үзүүлэх боломжтойг дүгнэв.
Files
paper021_rv.pdf
Files
(590.0 kB)
| Name | Size | Download all |
|---|---|---|
|
md5:fa525b49145657f213fade1406e17537
|
590.0 kB | Preview Download |
Additional details
Additional titles
- Translated title (English)
- ASSESSMENT OF THE WATER RESOURCES OF THE KHERLEN RIVER AND OPTIMIZATION OF INDUSTRIAL WATER USE