Published November 5, 2025 | Version v1
Journal article Open

Changes in the Water Quality and Bioremediation of Khonkhor Lake (ХОНХОР НУУРЫН УСНЫ ЧАНАРЫН ӨӨРЧЛӨЛТ БА БИОЛОГИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ)

Description

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цэнхэр алт” хөтөлбөрийн хүрээнд усны нөөц, экосистемийн тогтвортой байдлыг хамгаалах, усыг хэмнэх, зөв ашиглах, бохирдлоос сэргийлэх зорилгоор “Нэг нуур-Нэг сум”, “333 нуур”, “Дусал бүр” зэрэг ажлууд хийгдэж байгаа билээ. Сүүлийн жилүүдэд Монгол орны гадаргын усны чанар, ялангуяа нуур, усан сангуудын бохирдол нэмэгдэх хандлагатай байна. Мал аж ахуй, суурин хаягдал, хөдөө аж ахуйн урсац болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр нуурын экосистемд органик болон органик бус бохирдол үүсэж, усны экосистемийн тэнцвэр алдагдах болсон. Энэхүү судалгааны ажил нь Хонхор нуурын усны чанарт бичил биетний биобэлдмэлийн нөлөөг судлах зорилготой явагдсан. Сүүн хүчлийн бактери, фотосинтезлэгч бактери, дрожж зэрэг бичил биетнүүдийг агуулсан шавар бөмбөг (Mudball) болон биобэлдмэлийг 2024-2025 онуудад 6 удаагийн давтамжтайгаар нуурт хэрэглэсэн. Судалгааны үр дүнгээс харахад бичил биетний ерөнхий тоо 3500-аас 184 болж 94.7%-иар буурч, гэдэсний бүлгийн бактери болон Salmonella spp илрээгүй. Мөн хүнд металлууд (Hg, Zn, Cr, Pb, Cd) стандартын хязгаарт хүрч, химийн үзүүлэлтүүд (кальци 77.8%, хлорид 51.6%, нитрит 91.6%, нитрат 73.3%) мэдэгдэхүйц буурч, регрессийн шинжилгээгээр экосистем тогтвортой болсон нь батлагдсан. Энэхүү судалгаа нь биологийн аргаар нуурын усны чанарыг сайжруулах, экосистемийг нөхөн сэргээх үр дүнтэй аргачлалыг боловсруулснаар практик ач холбогдолтой юм. 

Files

paper019_rv.pdf

Files (433.9 kB)

Name Size Download all
md5:94f80956c9fd92540a083e1f1ad42144
433.9 kB Preview Download

Additional details

Additional titles

Translated title (English)
Changes in the Water Quality and Bioremediation of Khonkhor Lake