STREAMFLOW RECONSTRUCTION OF THE YERÖÖ RIVER USING TREE-RING DATA (ЕРӨӨ ГОЛЫН УРСЦЫГ МОДНЫ ЦАГИРГИЙН МЭДЭЭГЭЭР СЭРГЭЭСЭН СУДАЛГАА)
Authors/Creators
Description
Дэлхийн дулааралтын нөлөөгөөр Монгол орны экосистем, байгалийн бүс бүслүүрт энэ зуунд гүнзгий өөрчлөлт орох, цөлжилтийн хүрээ тэлэх, олон гол горхи, нуур, цөөрөм хатаж ширгэх зэргээр улс орны эдийн засаг, нийгэмд ихээхэн хор хохирол учруулах хандлагатай болж байна. Аливаа улс орны нийгэм-эдийн засгийн усны хэрэгцээнд шаардагдах усыг жил бүр түүний нөхөн сэлбэгдэх нөөцөөс хангахдаа гол мөрний усны экосистемийн ажиллагааны тэнцлийг тэтгэхүйц хамгийн бага усны хэмжээг заавал үлдээж ус ашиглалт, хэрэглээг зохицуулах шаардлагатай. Манай орны гол мөрөн, нуурын усны горимын судалгаа 1940-өөд оноос эхэлсэн бөгөөд ажиглалтын цуваа ба харуулын тоо цөөн, эдгээр мэдээг хэдэн зуун жилээр урагш нь уртасгаж тухайн голын усны нөөц, урсцын хэлбэлзлийн үелэлийг оновчтой тогтоох, ус ашиглалтын хувь, хэмжээг тооцоолж улмаар цаашдын чиглэлийг тодорхойлох нь онол практикийн чухал ач холбогдолтой юм. Түүхийн урт хугацааны туршид үргэлжилсэн ой бүхий газрын нэг болох Ерөө голын сав газрын ус судлалын Ерөө харуулын урсцын 44 жилийн мэдээг, Өндөр улаан орчмын дендрохронологийн мэдээгээр 508 жилээр нөхөн сэргээж тооцоо хийхэд урсцын норм 43.57 м³/с, экологийн урсац 39.21 м³/с, авч ашиглах боломжит нөөц 4.36 м3/с байна.
Files
paper018_rv.pdf
Files
(519.6 kB)
| Name | Size | Download all |
|---|---|---|
|
md5:9517cccc7d37f4c7fed913f3226d826a
|
519.6 kB | Preview Download |
Additional details
Additional titles
- Translated title (English)
- STREAMFLOW RECONSTRUCTION OF THE YERÖÖ RIVER USING TREE-RING DATA