ASSESSMENT OF THE ECOLOGICAL FLOW OF THE ULZ RIVER BASED ON HYDROLOGICAL METHODS (УС ЗҮЙН АРГАД ҮНДЭСЛЭСЭН УЛЗ ГОЛЫН ЭКОСИСТЕМИЙГ ТЭТГЭГЧ УРСАЦЫГ ТООЦОХ)
Authors/Creators
- 1. Institute of Geography and Geoecology, Mongolian Academy of Sciences
- 2. Hydroengineering LLC
Description
Гол мөрний экосистемийг тэтгэгч урсац нь голын экосистемийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой бөгөөд ур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагаа нь голын ус зүйн горимд өөрчлөлт оруулж, экологийн тэнцвэрт байдалд нөлөөлдөг. Гол урсац урт хугацаанд экологийн урсацаас бага түвшинд байх нь экосистемийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг тул голын голдиролын экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, биологийн төрөл зүйлийг хамгаалахын тулд экологийн тохиромжтой урсацыг тодорхойлох шаардлагатай байдаг. Иймээс ус зүйн өөрчлөлтийг харгалзан экологийн урсацыг судлах нь чухал юм.
Энэхүү судалгаанд Улз сав газрыг тохиолдлын судалгааны бүс болгон сонгож, ус зүйн өөрчлөлтийг харгалзан экологийн тохиромжтой урсацыг тооцоолох зорилгоор Лионы аргыг ашиглаж, өөр өөр үе шат болон давтамжийн хувилбаруудыг тооцоолсон. Судалгааны үр дүнгээс харахад голын эхэнд 50-н хувийн хангамшилтай дүйцэх урсац 1.26 м3/с байх авч ашиглах боломжит урсац 0.13 м3/с ба голын урсац 1.34 м3/с-д хүрэхэд сэрэмжлүүлэх урсац ба гол мөрний урсац тухайн нутаг дэвсгэр дэх нийгэм эдийн засгийг усаар хангах боломжгүй гэж үзнэ Урсацын гачиг үед усны нөөц маш хязгаарлагдмал тул ашиглах боломж бараг байхгүй. 90%-ийн хангамшилтай үед ашиглах боломжит нөөц жилийн 0.5 сая м3 буюу хамгийн бага байна. Дунд хэсэгт 50-н хувийн хангамшилтай дүйцэх урсац 5.786 м3/с байх авч ашиглах боломжит урсац 0.59 м3/с ба голын урсац 4.63 м3/с-д хүрэхэд сэрэмжлүүлэх урсац ба гол мөрний урсац тухайн нутаг дэвсгэр дэх нийгэм эдийн засгийг усаар хангах боломжгүй гэж үзнэ. Дашбалбар хэсэг нь Улз голын хамгийн их нөөцтэй хэсэг байна. Энд ашиглах боломжит нөөц харьцангуй өндөр. Голын адагт 50-н хувийн хангамшилтай дүйцэх урсац 4.18 м3/с байх авч ашиглах боломжит урсац 0.48 м3/с ба голын урсац 3.78 м3/с-д хүрэхэд сэрэмжлүүлэх урсацад хүрнэ.
Files
paper016_rv.pdf
Files
(489.7 kB)
| Name | Size | Download all |
|---|---|---|
|
md5:d2b6edd98add7f7ca4de9a7c5ca371a7
|
489.7 kB | Preview Download |
Additional details
Additional titles
- Translated title (English)
- ASSESSMENT OF THE ECOLOGICAL FLOW OF THE ULZ RIVER BASED ON HYDROLOGICAL METHODS