WATER QUALITY OF THE SELBE, TUUL, AND DUND RIVERS AND THE GROUNDWATER ALONG THE FLOODPLAINS (СЭЛБЭ, ТУУЛ, ДУНД ГОЛ БОЛОН ГОЛЫН ТАТАМ ДАГУУХ ГАЗРЫН ДООРХ УСНЫ ЧАНАР)
Authors/Creators
- 1. Institute of Geography and Geoecology, Mongolian Academy of Sciences
Description
Энэхүү судалгаагаар Туул, Сэлбэ, Дунд голууд болон тэдгээр голын татам дагууд орших газрын доорх усны чанар, найрлагыг тодорхойлох үндсэн зорилготой. Хээрийн судалгааны ажлыг 9-р сард хийж гүйцэтгэсэн ба нийт 14 уст цэгээс сорьц авч ерөнхий хими, микро элементийн шинжилгээг хийв. Туул голын усны нийт эрдэсжилт 69.1-70.5 мг/л, Сэлбэ гол 312.5-388.5 мг/л, Дунд гол 454.4-466 мг/л-ийн хооронд хэлбэлзэж, химийн найрлагын хувьд гидрокарбонатын ангийн, кальцийн бүлэгт хамаарч байна. Шим бохирдлын үзүүлэлтүүд “Усан орчны чанар.Ерөнхий шаардлага MNS 4586:2024” стандартын шаардлагыг хангаж байгаа боловч Сэлбэ болон Дунд голын урсгалын дагуу нитратын агууламж өсөх хандлагатай байна. Усны бохирдлын индексийг аргазүйн дагуу тооцоход Туул голын усны УБИ-ийн утга 1.86-2.20, Сэлбэ гол УБИ-ийн утга 1.42-1.54 буюу “Бага зэргийн бохирдолт”-той ангилалд, Дунд голын УБИ-ийн утга 1.73-2.55 “Бохирдолт”-той гэсэн ангилалд тус утс хамаарx байна. Гадаргын усанд 10 үзүүлэлтийг сонгон авч шаталсан кластер анализ хийхэд усны чанар, нарйлага, эрдэсжилтийн түвшний ялгаагаар гурван бүлэгт хуваагдсан.
1-р бүлэгт Туул гол хамаарч байгаа бөгөөд Ca2+, Mg2+, Na++K+, SO42-, Cl-, TDS, EC-ийн утга бага, хүний ажиллагааны нөлөө харьцангуй бага байна. 2-р бүлэгт Сэлбэ гол хамаарч байгаа ба Na++K+, SO42-, Cl-, TDS-ийн утга дундаж агууламжтай, усны химийн найрлага харьцангуй тогтвортой болохыг харуулж байна. Харин 3-р бүлэгт Дунд гол хамаарч байгаа ба энэ нь Na++K+, SO42-, Cl-,TDS, EC-ийн үзүүлэлтүүдийн утга өндөр, усны эрдэсжилт, бохирдлын хэмжээ өндөр байгааг илтгээ байна. Газрын доорх усны хувьд эрдэсжилтийн хэмжээ 321.3-1838.8 мг/л хооронд хэлбэлзэж, 14.3% нь “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018” стандартаас давсан байна. Ерөнхий хатуулаг 2.5-23 мг-экв/л хооронд хэлбэлзэж, 23.2% нь MNS 0900:2018 стандартын шаардлага хангахгүй байна.
Files
paper015_rv.pdf
Files
(635.3 kB)
| Name | Size | Download all |
|---|---|---|
|
md5:f317d3e6e13fbdfb6b9121c4c3eb9d89
|
635.3 kB | Preview Download |
Additional details
Additional titles
- Translated title (English)
- WATER QUALITY OF THE SELBE, TUUL, AND DUND RIVERS AND THE GROUNDWATER ALONG THE FLOODPLAINS