Published November 5, 2025 | Version v1
Journal article Open

THE STUDY OF ESTABLISHING SAND DAM WITH ATMOSPHERIC WATER GENERATOR IN THE GOBI REGION (УУЛАРХАГ ГОВЬ ХЭЭРИЙН БҮСЭД АГААРЫН ЧИЙГЭЭС УС ГАРГАХ ХУУРАЙ САЙРЫН ХУРДАСТ БООМТ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА)

  • 1. ROR icon Mongolian University of Science and Technology

Description

Уулархаг говь хээрийн бүсэд худаг, усгүй бэлчээрийг бүрэн ашиглахад хүндрэлтэй байдаг. Говь-Алтайн нуруу, хур тунадас багатай говь хээрийн бүс нутагт уулын жалга, хуурай сайрыг ашиглан усны хомсдолыг арилгах зорилгоор элс хайрганы хурдас, уст давхарга бүхий усны эх үүсвэрийг бий болгох боломжтой. Ус агуулсан элс хайрганы уст давхаргыг бий болгохын тулд түр зуурын урсацтай голын сайр, жалга газруудад бетон боомт барьж хурдасыг тогтооно. Элсэн боомт гэдэг нь улирлын чанартай элсэрхэг сайр дээр баригдсан усыг агуулсан хурдас давхарга бүхий бетон боомт юм. Гэнэтийн үер, шуурганы урсгалыг хуурай давхаргын хурдас шингээж, ус зайлуулах хоолойгоор дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг. Элс хайрганы далан давхаргатай хуурай ор нь усыг ууршилт, бохирдлоос хамгаалдаг ус хадгалах байгууламж юм. Хүн, малын ундны усны хэрэгцээг хангахын тулд Африкийн орнуудад түр зуурын устай хуурай орон дээр ийм байгууламж барьж байна. Элсэн хурдастай энэхүү далан нь агаарын чийгшлээс ус гарган авах төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд энэ нь говийн бүсийн малчид, мал сүргийг усаар хангах боломжтой юм. Говийн бүсэд орчин үеийн, шинэлэг худаг гаргах зайлшгүй шаардлага тулгараад байгаа бөгөөд гадаргын сэргээгдэх усыг усны эх үүсвэр болгон ашиглах инженерийн шийдэл бүхий барилга байгууламжийг төлөвлөх шаардлагатай байна. Иймд газрын гүнд агаар соруулж, хөргөх, өтгөрүүлэх замаар агаарын чийгийг ус руу гаргаж, хуурай элс-хурдастай далантай хослуулан хэрэглэх нь усны эх үүсвэр бүрдүүлдэг бэлчээрийг услахад тохиромжтой шийдэл юм.

Files

paper014_rv.pdf

Files (612.3 kB)

Name Size Download all
md5:53455c7d6a3b76fae23080e4dd478302
612.3 kB Preview Download

Additional details

Additional titles

Translated title (English)
THE STUDY OF ESTABLISHING SAND DAM WITH ATMOSPHERIC WATER GENERATOR IN THE GOBI REGION