OUTCOMES OF DEVELOPING A SCORECARD FOR ASSESSING THE ENVIRONMENTAL CONDITION OF THE DELGERMÖRÖN RIVER BASIN (ДЭЛГЭРМӨРӨН ГОЛЫН САВ ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ КАРТ БОЛОВСРУУЛСАН ҮР ДҮН)
- 1. Water Development for Future NGO
Description
Энэхүү өгүүлэлд Дэлгэрмөрөн голын сав газрын төлөв байдлын үнэлгээний картыг боловсруулсан судаолгааны үр дүнг хураангуйлан оруулсан. Дэлгэрмөрөн голын сав газрын төлөв байдлын үнэлгээний картыг олон улсын байгаль хамгаалах Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын санаачилгаар хэрэгжүүлж буй “Цэнгэг усны хамгаалал” төслийн хүрээнд, Дэлгэрмөрөн голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний суурь судалгааны ажлын үр дүнгээр анх удаагаа боловсруулж байгаа учраас тухайн сав газрын хувьд шинэ, харин Монгол орны 29 сав газрын хувьд 2018 онд боловсруулсан Туул голын сав газрын төлөв байдлын үнэлгээний картын дараах буюу 2 дахь нь болж байгаагаараа шинэлэг үр дүн болно.
Дэлгэрмөрөн голын сав газрын төлөв байдлын үнэлгээнд усны нөөц, чанар, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, урсац бүрдэх эх, цэвдэг, тул загас, ойн сан, бэлчээрийн даац зэрэг экосистемийн төлөв байдлыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдээс гадна сав газрын хүн амын ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмж, УННМ-ийн төлөвлөгөөний хэрэгжилт, усны нөөц ашигласны төлбөрийн зарцуулалт зэрэг нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг авч үзэн үнэлгээ өгсөн. Дэлгэрмөрөн голын сав газрын төлөв байдлын карт нь шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчдад сав газрын талаарх цогц мэдээллийг өгөх, сав газрын УННМ-ийн төлөвлөгөөг хэрэжгүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхэд хөшүүрэг болох ач холбогдолтой. Үнэлгээний дүнгээр Дэлгэрмөрөн голын сав газрын төлөв байдал “дунд зэрэг” буюу “С+” үнэлгээтэй гарсан нь Монгол орны цэнгэг усны урсац бүрдэх эх-Дэлгэрмөрөн голын сав газарт усны нөөцийн нэгдсэн менежментийн хэрэгжилтэд онцгой анхаарах шаардлагатайг харуулж байна.
Files
paper010_rv.pdf
Files
(1.0 MB)
| Name | Size | Download all |
|---|---|---|
|
md5:a5b4d67ff0fba5e35717e208a57fa924
|
1.0 MB | Preview Download |
Additional details
Additional titles
- Translated title (English)
- OUTCOMES OF DEVELOPING A SCORECARD FOR ASSESSING THE ENVIRONMENTAL CONDITION OF THE DELGERMÖRÖN RIVER BASIN