Published November 5, 2025 | Version v1
Journal article Open

STUDY ON THE FEASIBILITY OF DEEP TREATMENT OF EFFLUENT WASTEWATER AS REUSABLE (БОХИР УСЫГ ГҮН ЦЭВЭРШҮҮЛЖ ДАХИН АШИГЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА)

  • 1. Mongolian Water Partnership NGO

Description

Судалгаанаас үзэхэд сүүлийн жилүүдэд усны нөөц бохирдсоор байна. Ахуйн болон үйлдвэрийн гаралтай бохир ус цэвэрлэх байгууламжууд хаягдал усны стандартад хүртэл усаа цэвэрлэж чадахгүйгаас гадна, гэр хорооллын нүхэн жорлон, муу усны нүх, хуурай хог хаягдлыг ил задгай хаяснаас бохирдуулагч эх үүсвэрүүдийн тоо хэмжээ буурахгүй байгаа нь орчны бохирдлын гол шалтгаан нөхцлийг бүрдүүлж байна. Монгол улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого, “Ногоон” хөгжлийн хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд “төрийн институцийн тогтолцоог” хамгийн оновчтой зөв зохион байгуулснаар орчны бохирдлыг тууштай бууруулах эрх зүй, эдийн засгийн хөшүүрэг механизм бүрдэж, төр, шинжлэх ухаан үйлдвэрлэл, бизнессийн “алтан гурвалжин”-д түшиглэн техник, технологи инновацийг хөхүүлэн дэмжих замаар усны салбарын зарим тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэх боломж байдаг. Хэдийгээр манай улсад бохирдлын хяналт мониторингийн нэгдсэн сүлжээ байхгүй боловч, стандарт бус бохирдолтой ахуйн болон үйлдвэр, хур борооны бохир усыг дахин ашиглах хэмжээнд цэвэршүүлэх үндэсний технологийг бий болгох зорилготой туршилт судалгаа, инновацийг нэвтрүүлэхээр зорьсон ажлын үр дүнг танилцуулах нь усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усыг дахин ашиглах замаар нөөцийг арвижуулах, нэмэгдүүлэх, усны цогц менежментийг хөгжүүлэхэд ач холбогдолтой гэж үзлээ. Манай улсад ногоон технологийн нэг индикатор болсон “ус дахин ашиглах коэффициент”, “бохирдлын ачаалал”зэргийг тодорхойлсон арга зүй, тооцоо судалгаа байхгүй, бохир усыг дахин ашиглах хэмжээнд хүртэл цэвэршүүлэх технологийн судалгааны үр дүнг баталгаажуулах тогтолцоог бий болгох шаардлагатай юм.

Files

paper009_rv.pdf

Files (372.9 kB)

Name Size Download all
md5:365747f5911d1f7553f7e268b933c0ed
372.9 kB Preview Download

Additional details

Additional titles

Translated title (English)
STUDY ON THE FEASIBILITY OF DEEP TREATMENT OF EFFLUENT WASTEWATER AS REUSABLE