STUDY ON THE CHEMICAL COMPOSITION OF SOME SURFACE AND GROUNDWATERS IN THE KHARKHORIN AREA (ХАРХОРИН ОРЧМЫН ЗАРИМ ГАДАРГЫН БОЛОН ГҮНИЙ УСНЫ ХИМИЙН НАЙРЛАГЫН СУДАЛГАА)
Description
Манай судалгааны баг сүүлийн жилүүдэд Монгол- Японы хамтарсан “Монгол орны байгаль орчин, газар хөдлөлийн инженерчлэлийн судалгаа” дэд төслийн хүрээнд Орхон гол орчмын гадаргын болон зарим гүний усны химийн найрлага, бохирдолтын судалгааг явуулж ирлээ. Судалгааны зорилго нь судалгаанд хамрагдах районы усны химийн найрлага, шинж чанар, бохирдолтын төлөв байдал хэрхэн өөрчлөгдөж байгааг тогтоох явдал юм. Манай орны томоохон голын нэг болох Орхоны эх авч байгаа газар нутагт шороон ордоос алт боловсруулах олон уурхай ажиллахын зэрэгцээ тухайн бүс нутагт газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрчимтэй явагдаж байдаг нь байгаль орчинд, ялангуяа гадаргын усанд нөлөөлөх өндөр эрсдэлтэй байдаг. Нөгөө талаас Орхоны хөндийд шинэ Хархорин хот байгуулах талаар ажил хийгдэж эхлэсэн бөгөөд тус бүс нутгийн байгаль орчны суурь мэдээллийг бүрдүүлэхэд энэ төрлийн судалгаа ач холбогдолтой юм. Байгалийн усны найрлагын судалгааг тогтмол хийж байх нь бохирдолтын эх үүсвэрийг тодорхойлох, түүнээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Энэхүү өгүүлэлд Өвөрхангай аймгийн Хархорин хот, Архангай аймгийн Хотонт, Өгийнуур сум орчмын гадаргын болон гүний уснаас 2023 оны намар авсан дээжид хийсэн химийн болон багажит шинжилгээний үр дүнг харуулав. Судалгаанд авсан гадаргын усны 4 дээжинд магнийн ионы хэмжээ MNS 0900-2018 стандартад заасан хэмжээ 30 мг/л- ээс давж байсан бол гадаргын болон гүний усны 8 дээжинд бохирдолтын нэг үзүүлэлт болох нитрит ионы хэмжээ MNS4586:1998 стандартад зааснаас илүү гарсан байна.
Files
paper008_rv.pdf
Files
(364.6 kB)
| Name | Size | Download all |
|---|---|---|
|
md5:dc119c805644b213654fe3c0f3d83d21
|
364.6 kB | Preview Download |
Additional details
Additional titles
- Translated title (English)
- STUDY ON THE CHEMICAL COMPOSITION OF SOME SURFACE AND GROUNDWATERS IN THE KHARKHORIN AREA