Published November 5, 2025 | Version v1
Journal article Open

FROM THE RESULTS OF DETERMINING THE LONG-TERM AVERAGE DISCHARGE OF SPRING-LIKE SOURCES IN DARKHAN-UUL PROVINCE (ДАРХАН-УУЛ АЙМГИЙН РАШААН ТӨСТ БУЛГИЙН ОЛОН ЖИЛИЙН ДУНДАЖ УРСАЦ ТОДОРХОЙЛСОН ҮР ДҮНГЭЭС)

  • 1. Institute of Geography and Geoecology, Mongolian Academy of Sciences

Description

Судалгааны хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумын нутаг дэвсгэр дэх 10 булаг хамрагдсан.  Эдгээр булгууд нь тухайн сумдын иргэдийн унд ахуй болон эмчилгээний зорилгоор өргөн ашиглагддаг булгууд юм. Өмнө нь эдгээр булгууд дээр горимын судалгаа огт хийгдэж байгаагүй тул энэ судалгааны хүрээнд булгуудын олон жилийн дундаж урсацыг тодорхойлох зорилго тавьсан. Зорилгын хүрээнд судалгааны талбайтай хамгийн ойр орших газар нутгийн хувьд ижил төсөөтэй олон жилийн ажиглалттай голыг сонгон авч, Мo=f(Hд) хамаарлаар эмпирик тэгшитгэл гаргаж авах,  улмаар булаг тус бүрийн ус хураах талбай, түүний дундаж өндрийг 1:100000 хураангуйлалтай топо зураг болон сансрын хиймэл дагуулын 30 м-ийн нарийвчлалтай өндрийн SRTM DEM мэдээг ашиглан тодорхойлох, булгуудын олон жилийн дундаж урсац (50%), бага урсац (75%), маш бага урсац (90%), (95%)-уудыг тоооцох ажлууд хийгдсэн. Үр дүнгээр 10 булгийн 50%-ийн хангамшилтай урсац 0.0008 м3/с –ээс 0.0483 м3/с, 75%-ийн хангамшилтай урсац нь 0.0005– 0.0339 м3/с, 90%-ийн хангамшилтай урсац нь  0.0004 – 0.0274 м3/с, 95%-ийн хангамшилтай урсац нь 0.0004 – 0.0255 м3/с хооронд хэлбэлзэж байв.

Files

paper001_rv.pdf

Files (452.0 kB)

Name Size Download all
md5:135e74b73c7cac22413e4df72dc233f0
452.0 kB Preview Download

Additional details

Additional titles

Translated title (English)
FROM THE RESULTS OF DETERMINING THE LONG-TERM AVERAGE DISCHARGE OF SPRING-LIKE SOURCES IN DARKHAN-UUL PROVINCE