Published November 5, 2025 | Version v1

УСНЫ ЧАНАР БА БОХИРДОЛ

  • 1. ROR icon Mongolian University of Life Sciences

Description

Ус бол байгаль орчны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хүний эрүүл мэнд, эдийн засаг, экосистемийн тогтвортой хөгжилд нэн чухал нөөц юм. Гэвч хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн идэвхжилээс шалтгаалан усны чанар доройтож, бохирдлын хэмжээ нэмэгдэж байна.Монгол Улсад жилдээ дунджаар 500 сая м³ ус хэрэглэдэг бөгөөд нийт хэрэглээний 80 %-аас илүү нь газрын доорх уснаас хангагддаг байна (Ус сувгийн удирдах газар, 2023). Усны хэрэглээний бүтэц нь мал аж ахуй 33.4 %, усалгаатай газар тариалан 27.4 %, уул уурхай 17 %, унд ахуйн хэрэглээ 14.4 %-ийг эзэлдэг гэж  мэдээлжээ. Монгол орны нийт усны нөөцийн дөнгөж ≈2 % нь ашиглах боломжтой газрын доорх ус бөгөөд энэ нь усны хомсдолд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна (OECD, 2023). Усны чанарын хяналт шинжилгээний дүнгээс харахад, 2023 онд судлагдсан 81 гол, мөрний усны чанарын үзүүлэлтүүдээс томоохон голуудын зарим хэсэг “бохирдолтой” үнэлгээ авсан. Тухайлбал, Туул голын зарим хэсгийн биотик индекс 5.11 буюу “ба бохирдолтой” гэж үнэлэгджээ (БОАЖЯ, 2024). Энэ нь ахуйн бохир ус, үйлдвэрийн хаягдал, уул уурхайн үйл ажиллагааны нөлөөгөөр үүссэн гэж дүгнэсэн байна.Иймд  Монгол Улсын хот суурины болон хөдөө орчны гол усны эх үүсвэрүүдийн химийн, биологийн болон физик үзүүлэлтүүдийг тодорхойлон усны бохирдлын түвшинг үнэлэлээ. Уг судалгаанд усны дээжийг улирал бүрт цуглуулж, лабораторийн аргаар рН, хлор, нитрат, хүнд металл, колиформ бактери зэрэг үзүүлэлтүүдийг шинжилсэн. Судалгааны үр дүнд хотын гол усны эх үүсвэрүүдэд нитрат болон хүнд металлын агууламж хэтрэх тохиолдол илэрсэн бол хөдөө орчны ус харьцангуй цэвэр байсныг тогтоов. Мөн биологийн бохирдлын үзүүлэлтүүд нь усны чанарыг олон хүчин зүйлийн нөлөөгөөр тодорхойлж буйг харуулсан. Эдгээр үр дүн нь усны бохирдлыг бууруулах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, усны эх үүсвэрийг тогтвортой ашиглахад онол практикийн ач холбогдолтой юм.

Files

paper006_rv.pdf

Files (316.4 kB)

Name Size Download all
md5:69f97fc0ff442bc330244a35683a4ea6
316.4 kB Preview Download

Additional details

Additional titles

Translated title (English)
WATER QUALITY AND POLLUTION