HYDROCHEMICAL STUDY OF MINERAL-TYPE SPRING WATERS IN DARKHAN-UUL PROVINCE, MONGOLIA (ДАРХАН-УУЛ АЙМГИЙН РАШААН ТӨСТ БУЛГИЙН УСНЫ ГИДРОХИМИЙН СУДАЛГАА)
Authors/Creators
- 1. Institute of Geography and Geoecology, Mongolian Academy of Sciences
Description
Энэхүү судалгаагаар Дархан-Уул аймгийн Дархан-Уул аймгийн Орхон, Шарын гол, Хонгор сумдын нутагт орших нийт 22 булгуудын усанд ерөнхий химийн, бичил элемент буюу хүнд металлын, микробиологийн болон бальнеологийн нийт 94 үзүүлэлтээр гидрохимийн иж бүрэн шинжилгээг хийж, усны химийн чанар, найрлага, бохирдлын түвшин, эмчилгээний чанар болон ус–чулуулгийн харилцан үйлчлэлийг үнэлэв. Химийн найрлагын хувьд анионуудаас гидрокарбонатын ион 100% давамгайлж, катионуудын 90.9% нь кальцийн төрлийн (Ca-HCO₃), үлдсэн нь натри болон кальци-натрийн холимог устай байв. Эрдсийн агууламжаар 22.8% нь цэнгэг, 54.5% нь цэнгэг, 22.7% нь цэнгэгдүү ангилалд орж, хатуулгаар 45.5% нь зөөлөн, 40% нь зөөлөвтөр, 13.6% нь хатуувтар устай байна. Шинжилгээний дүнгээр фторын ионы агууламж нь (F 0.22-0.66 мг/л) 20 уст цэг буюу нийт сорьцын 90.9% нь “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал. Ундны ус эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ “MNS 0900:2018” стандартад заасан доод хэмжээнээс бага байна. Мөн нийт сорьцын 9.1%-д нь ураны агууламж 1.37–1.48 дахин, хөнгөнцагаан 1.1–3.38 дахин, манган 13.66 дахин хэтэрсэн байна. Микробиологийн шинжилгээгээр нийт нянгийн тоо стандартын зөвшөөрөгдөх хязгаараас давсан нь ус ундны зориулалтаар шууд хэрэглэхэд тохиромжгүй тул усыг цэвэршүүлэх, буцалгах шаардлагатай. Тодорхойлсон бальнеологийн үзүүлэлтүүд нь эмчилгээний идэвх үзүүлэх хэмжээнд хүрээгүй, усны исэлдэн ангижрах потенциал нь (+14-189 mV) нэмэх утгатай, исэлдэх төлөвт байгаа тул эдгээр булгуудын ус нь эмчилгээний ач холбогдолгүй болохыг нотлов. Гиббсийн диаграммын үнэлгээгээр булгийн ус нь чулуулаг давамгайлсан бүсэд оршдог бөгөөд усны найрлага нь геологийн тогтоц, чулуулгийн уусалттай холбоотой болохыг тогтоов.
Files
paper005_rv.pdf
Files
(766.4 kB)
| Name | Size | Download all |
|---|---|---|
|
md5:a137e8bbf37b85eafa373edb9d1659bf
|
766.4 kB | Preview Download |
Additional details
Additional titles
- Translated title (English)
- HYDROCHEMICAL STUDY OF MINERAL-TYPE SPRING WATERS IN DARKHAN-UUL PROVINCE, MONGOLIA